2011/03/16

Төсвийн байгууллагуудын дунд зохиогдсон цасны баярт тэргүүн байр эзэллээ.

2011 оны 03 сарын 05-нд бүх төсвийн байгууллагуудын хооронд Төв аймгийн ЭМГ, БТСХ-оос зохион байгуулсан "Эрүүл амьдрал бидний сонголт" цасны баярт манай байгууллага амжилттай оролцож тэргүүн байр эзэлж, цом өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Уг арга хэмжээнд нийт 20 байгууллагын 500 орчим хүн оролцсон бөгөөд Манзуширийн хийдийн Овооны энгэрт зохиогдсон бөгөөд олс таталт, уулын орой булаацалдах зэрэг авхаалж самбаа, хурд хүч сорьсон олон тэмцээн болсон юм.

Бэлтгэлээ эхэллээ...

АНЭ-ийн байгууллагын шатар, 100 буудалт даамны тэмцээнд медальт байранд орсон тамирчид багаараа 2011 оны "Аймгийн аварга шалгаруулах шатар, 100 буудалт даамны тэмцээн"-д оролцох болсон бөгөөд дасгалжуулагчаар шатрын 1-р зэргийн тамирчин, статистикч их эмч С.Лхагва ажиллаж байна.

2011/03/10

МҮОНТВ дараагийн олон ангит киногоо Эрүүл мэндийн салбарынхантай хамтран бүтээнэ

Энэ 2011 онд Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа юм. Салбарынхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгоор ахлуулан ажиллаж байна. Ойд зориулсан олон талт арга хэмжээ өргөн хүрээгээр төлөвлөгдөн хийгдэж эхэллээ. Үүний нэг нь МҮОНТВ-ийн уран бүтээлчдийн бүтээл туурвилаар олны хүртээл болох телевизийн 60 ангит уран сайхны кино юм.

Төв аймгийн Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх дэд хөтөлбөрийн хэрэгжèëòýíä 2010 онд хийсэн дүгнэлт


Төв аймаг нь 27 сум 87197 хүн амтай.
Сүүлийн 5 жилд шинэ сүрьеэгийн тохиолдол 100 – 110 , байгаа нь өвчлөл өндөр байгааг харуулж , улсад өвчлөл ихтэй эхний 8 аймагт орж байна.

2011/03/01

Хүний нөөцийн хангалт графикаар


томруулж харах бол график дээр дарна уу.

2011 оны эмийн тендерт шалгарсан оролцогчдийн жагсаалт

2011 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарсан оролцогчдын жагсаалтыг ЭНДЭЭС үзнэ үү.

2011/02/22

2011 оны төсөв батлагдлаа.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2011 оны төсөв
Харах

2011/02/11

төсвийн гүйцэтгэл

1-Р САРЫН МЭДЭЭ

ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ H1N1 ВИРУСИЙН ХАЛДВАР АВАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

> Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх

> Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх

> Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхтэй байх


2010/12/21

"Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Төв АНЭ-ийн сургалтын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй өрх, сумын эмч нарт зориулан мэргэжил дээшлүүлэх 3 хоногийн сургалт 2010 оны 12 сарын 20-21нд амжилттай болж өндөрлөлөө.

2010/12/13

Цахим эмнэлгийн мэдээлэл

МУЗГазрын 2002 оны 12дугаар сарын 25ны өдрийн 264 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн яамнаас баталсан “Цахим эрүүл мэндийн стратеги ”-ийг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудыг цахимжуулж байгаа билээ.

Сүрьеэ диспансер танилцуулга



Халдвартын тасгийн танилцуулга



Эрхэм зорилго: Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх

2010/12/08

Найдвар төв ажиллаж байна



ХДХВ/ДОХ/БЗДХ-ын чиглэлийн оношлогоо, эмчилгээ, шинжилгээ хийх, зөвлөгөөг өгөх Найдвар төв ажиллаж байна. Иргэд энэ төвөөр үнэ төлбөргүй өргөнөөр ирж үйлчлүүлээрэй.