2011/11/30

НЭ-ийн эмч нар "Дэлхийн зөн" ОУБ-тай амжилттай хамтран ажиллаж байна.

Хүүхдийн тасгийн эрхлэгч Н.Отгончимэг, төрөх, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Х.Цэрэнлхам нарын бичсэн "Хүүхдийн сэхээн амьдруулах, яаралтай тусламж", Жирэмсэн эмэгтэйчүүдийг төрөлтөнд бэлтгэх, өвдөлтгүй төрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Бөмбөг" төслүүд амжилттай хэрэгжиж эхэллээ.

2011/11/18

Цусан суулга өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Цусан суулга гэж юу вэ?
Цусан суулга нь бүдүүн гэдсийг сонгомлоор гэмтээдэг гэдэсний хурц халдварт өвчин.
Халдварын эх уурхай
Цусан суулга өвчнөөр өвчилсөн хүн буюу нян тээгч
Халдвар дамжих зам
Өтгөн мөр амны замаар зонхилон халдвар дамждаг. Хувийн болон гарын ариун цэврийг муу сахих, бие засах зөв дадалгүй байх, бохир ус хүнсний зүйлийг хэрэглэх, орчны бохирдол зэргээс хамааран өвчлөлд илүүтэй өртөх аюултай.

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлцгээе!

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахи зөвлөмжийг өгч байна.
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх.
• Гараа бохирдсон тухай бүрд сайтар савандаж угаах.
• Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
• Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас, хугацаа хадгалалтыг шалгаж авах.
• Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг ам дамжуулан уухыг цээрлэх.
• Гар дээрээс ил задгай хоол хүнснийг авч идэхгүй байх.

Монгол улсын сангийн сайдын тушаал Дугаар 48

Журам батлах тухай
Харах

2011 оны 2-р улирлын санхүүгийн тайлан

Харах

Монгол улсын сангийн сайдын тушаал Дугаар 170

Нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг зарцуулах эрх олгох тухай
Харах

Монгол улсын сангийн сайдын тушаал Дугаар 129

Журам батлах тухай
Харах

2011/11/14

Байгууллагын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Монгол улсад Санхүүгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан АНЭ, ЭМГ-аас зохион байгуулсан гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн 2011 оны 11 сарын 12,13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэмцээнд ЭМГ, АНЭ-ийн эрэгтэй 4, эмэгтэй 10 баг оролцсоноос эмэгтэй багийн гар бөмбөгийн төрөлд Амбулатори тасгийн баг тэргүүн байр, Мэс заслын тасгийн баг 2-р байр, Захиргаа аж ахуйн тасгийн баг 3-р байранд шалгарсан юм. Харин эрэгтэй гар бөмбөгийн төрөлд ЭМГ-ийн баг тэргүүн байр, Стационарын баг 2-р байр, Амбулаторын баг 3-р байр эзэллээ. Эрэгтэй багийн сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Стационарын баг, 2-р байрыг ЭМГ-ын баг, 3-р байрыг ЗАА-н тасгийн баг тус тус эзэллээ. Эмэгтэй багийн сагсан бөмбөгийн төрөлд Амбулатори тасаг тэргүүн байр, ЗАА-н тасаг 2-р байр, Мэс заслын тасаг 3-р байр эзэлсэн юм. Багийн дүнгээр Амбулатори тасаг тэргүүлж цомын эзнээр шалгарлаа.

2011/11/01

Захиргаа аж ахуйн тасгийнхан тулгамдсан асуудлаараа санал солилцлоо.


ЗАА-н тасгийн албадууд ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. Ингэснээр багаар ажиллах чадвар нэмэгдэж ирэх оны ажлын бүтээмж сайжрах давуу талтай юм.

2011/10/31

Захиргаа аж ахуйн тасгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Улс тунхагласны 87 жилийн ойг угтаж АНЭ-ийн ЗАА-н тасгийн албадуудын дунд зохион явуулсан шилжин явах цомын төлөөх 4 төрөлт тэмцээн 2011.10.29-нд амжилттай болж өнгөрлөө.Тэмцээнд Удирдлага санхүүгийн алба, Статистик Мэдээлэл Технологи-Эмийн алба, Эмчилгээний хэсэг, Үйлчилгээ АА-н алба, Авто үйлчилгээний хэсэг гэсэн албадууд оролцсоноос Гар бөмбөгийн тэмцээний Тэргүүн байрыг Статистик Мэдээлэл Технологи-Эмийн алба, Үйлчилгээ аж ахуйн алба хүртэж, 100 буудалт даамны Тэргүүн байрыг эрэгтэй төрөлд СМТА-ны статистикч эмч С.Лхагва, эмэгтэй төрөлд СМТА-ны дарга Д.Дашмаа тус тус эзэллээ. Харин ширээний теннисний тэмцээний эрэгтэй төрөлд Удирдлага санхүүгийн албаны тархвар судлаач эмч Б.Батхуяг, эмэгтэй төрөлд Чанарын албаны дарга Н.Ганцэцэг нар тэргүүлсэн юм. Дартсын тэмцээнд Үйлчилгээ АА-н алба амжилттай оролцлоо. Онооны нийлбэр дүнгээр СМТА-Эмийн алба тэргүүлж цомын эзнээр тодорлоо.

2011/10/28

Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанаас

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заагдсан “Нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 6-н зорилт 24 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлснээр хэрэгжилт 91,5% хувьтай байна. Эхний 9 сарын байдлаар сургалтанд 4943 хүн, сурталчилгаанд 14448 эмч ажиллагсад, иргэд үйлчлүүлэгч, ЕБС-н 425 сурагчид нийт 19225 хүн хамрагдсан. ЭМСургагч багш бэлдэх сургалтыг 2,3,4-р саруудад зохион байгуулж 12 байгууллага ААН-д сургагч багш бэлтгэж 480 гаруй ажилтан албан хаагчидад НЭМ-н чиглэлээр мэдлэг олголоо.

Эрүүл амьдарч, урт наслахын цувралаас

Эрүүл амьдралын хэв маягыг хэрэгжүүлснээр “Эрүүл эрч хүч, өвчингүй урт удаан” амьдрах итгэл найдварыг өөртөө бий болгож чадна.
1.Тамхи хэзээ ч бүү тат. Хэрэв татдаг бол тамхинаас хурдан гар.
2.Биеийн жингийн индексийг 25-с хэтрүүлэхгүй бай./Биеийн жингийн индекс гэдэг нь биеийн жинг биеийн өндрийн квадратад харьцуулсан харьцаа юм. Жишээ нь: 54 кг биеийн жинтэй, 170 см өндөртэй хүний биеийн жингийн индекс нь 54/1,*1,7=18,6 байна.

2011/10/27

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүрэлцэн ирлээ.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011.10.23-нд Нэгдсэн эмнэлэгт хүрэлцэн ирж эмч ажиллагсадтай уулзаж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж одоо тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.Мөн амжилттай ажиллаж буй албан хаагч нарт шагнал гардуулсан юм.

Өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭХ-оос жил бүр зохион байгуулдаг "Ажилчдын өрхийн үйлдвэрийг сурталчилах" өдөрлөг 2011 оны 10 сарын 25-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт тасаг албадууд өөрсдийн ур чадвараа шингээн хийсэн бүтээлүүдээ дэлгэн сурталчилж уралдсан юм. Өдөрлөгийн тэргүүн байрыг АНЭ-ийн Төрөх тасаг эзэлж, удаах байранд Амбулатори тасаг, "Шинэлэг шилдэг бүтээгдэхүүн"-ээр Эмчилгээний хоолны хэсгийн бүтээгдэхүүн Цэлцэгнүүр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Жил ирэх тусам өдөрлөгийн цар хүрээ, чанар чансаа нэмэгдэж буй нь сайшаалтай юм.

Ур чадварын тэмцээнд аваргаллаа.

Аймгийн эрүүл мэндийн газраас Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд зарласан ”Эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих” 2 дахь кампанит ажлын хүрээнд АНЭ, сумдын эмнэлгийн тогооч нарын дунд зохион явуулсан "Эмчилгээний хоол" сэдэвт ур чадварын тэмцээнийг 2011.10.06-нд Эрүүл мэндийн газар дээр маш амжилттай зохион байгууллаа.Уг тэмцээнд манай Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээний хоолны хэсгийн 4 тогооч ур чадвараа сорин оролцож тогооч Ж.Цэрмаа тэргүүн байр эзэлж мөнгөн шагналаар шагнуулж, тогооч Ц.Цэенпагма, Д.Оюун, Д.Баттуяа нар тусгай байранд шалгарч дурсгалын зүйлээр шагнууллаа. Мөн энэ үеэр Монголын тогооч нарын холбооны шүүгч Буяндэлгэр ирж шүүн манай тогооч Д.Оюуныг "Тогоочийн алдар" одонгоор шагналаа.

Төвийн бүсийн тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо хамтран бүсийн аварга шалгаруулах тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил төвийн бүсийг хамарсан уралдаан 2011.10.15-нд манай аймагт боллоо.Уралдаанд Төв, Орхон, Булган, Хөвсгөл гэсэн 4 аймгийн 16 тогооч нар ур чадвараа сорин оролцлоо.Тэмцээн нийт 5 төрлөөр явагдаж тэргүүн байрыг манай Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээний хоолны хэсгийн тогооч Ж.Цэрмаа эзэлж амжилттай оролцон аймаг болон байгууллагынхаа нэрийг мандууллаа. Мөн манай тогооч Д.Баттуяа тусгай байр эзэлж "Тэргүүний залуу тогооч" тэмдэгээр шагнууллаа. 2009 онд энэ тэмцээн Булган аймагт зохион байгуулагдахад манай тогооч Ж.Цэрмаа мөнгөн медаль хүртэж байсан юм.

Спортын 4 төрөлтийн тэмцээнд АНЭ-ийн баг тамирчид багаараа III байр эзэллээ

Төв аймгийн албан байгууллагуудын дунд зохион байгуулагдсан "Эрүүл зохистой хооллолт, идэвхитай хөдөлгөөн" уриан доор явагдсан спортын 4 төрөлтийн тэмцээнд АНЭ-ийн баг тамирчид амжилттай оролцож Б.Жавхлан ахлагчтай эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг, Занабазар ахлагчтай ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй холимог баг тус тус II байр эзэлж мөнгөн медаль хүртсэн ба багийн дүнгээр III байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.