Аймгийн засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн
Ц.Ариунбаяртай хамтран нэгдсэн эмнэлгийн 2015 онд хөрөнгө орлогын
мэдүүлэг давтан болон, шинээр гаргах албан тушаалтнуудад болох нийт 19
эмнэлгийн удирдах шатны албан хаагчидад ХАСХОМ хэрхэн бичих, юуг
анхаарах талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2014/12/17
Авлигагүй төр танаас эхлэнэ
Авлигагүй төр Биднээс эхлэнэ
Аймгийн Засаг даргын А/570 тоот захирамжын дагуу “Авлигагүй төр Танаас эхлэнэ” сэдэвт аяны
хүрээнд эмнэлгийн мэргэжилтэнүүд болон үйлчлүүлэгчидэд авлигын эсрэг, авлигыг
үл тэвчих, авсан тохиолдлыг мэдээллэх бол тэрхүү мэдээллийг хаана хэнд хандаж
гаргах талаар сурталчилгааны материалуудыг нэгдсэн эмнэлгийн Хүний нөөц, Чанарын алба, Сувилахуйн алба,
Ёс зүйн хэсгийн хороо, Санхүү, 12 тасгийн ил тод байдлын самбарууд дээр байршуулж
мэдээллийг түгээж байна.
2014/12/12
"Хүний эрхийн тулгамдсан асуудал" сэдэвт дэвжээ тэмцээнд түрүүллээ
Аймгийн засаг
даргын 2014 оны А/570 тоот захирамжаар аймгийн хэмжээнд Нийгмийн салбарын
байгууллагуудын хооронд 2014.12.10 өдөр
Монгол туургатан театрт зохион байгуулагдсан “Хүний эрхийн тулгамдсан
асуудал” дэвжээ тэмцээнд ЦОД ЦОД
нэртэйгээр “Хуулийг амаар биш, Амьдрал дээр хэрэгжүүлцгээе” уриаг дэвшүүлэн байгууллагаа
төлөөлөн хүний нөөцийн менежер Ж.Батгэрэл, нийгмийн эрүүл мэндийн ажилтан
Д.Батнасан, эм зүйч Э.Цэдэндаш, лаборант Г.Солонго, халдвар судлагч эмч
Б.Батхуяг нар оролцож ТЭРГҮҮН байранд шалгарлаа.
Нөмрөг нь цагаан
Сэтгэл нь цагаан
Үйлс нь цагаан
та бүхний минь бурханлаг үйлс тань
бадартугай.
ЦОД ЦОД багаас
2014.12.12
2014/12/05
Зуунмод суманд "Залуу аав"-дын чуулга уулзалт боллоо.
Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Аймгийн Нэгдсэн Эмнэлэг олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь эх ,хүүхдийн эрүүл мэндэд аавуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Залуу аав"-дын чуулганыг Зуунмод суманд энэ оны 11 сарын 21-нд зохион байгууллаа.
эмч нарын дунд "Тататунга" англи хэлний тэмцээн боллоо.
Дэлхийн эмч нарын өдрийг угтаж зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу НЭ-н чанарын алба, Нийгмийн Эрүүл мэндийн баг санаачлан эмч нарын дунд "Тататунга" англи хэлний тэмцээнийг энэ сарын 28-нд зохион байгууллаа.Энэ тэмцээнд эмч нарын 6 багийн 50 гаруй эмч англи хэлний мэдлэг, авхаалж самбаагаа сорьж, өрсөлдсөн төдийгүй тэмцээнийг АНЭ-н дарга А.Чулуунцэцэг, чанарын албаны дарга Н.Ганцэцэг, НЭМ-н ажилтан Д.Батнасан нар шүүн явуулснаас:
2014/11/18
Шаардлагатай ажлын байрны мэдээлэл
Нэгдсэн эмнэлгийн сул ажлын байрны мэдээлэл
2014.11.07
Зуунмод
|
№
|
Мэргэжлийн нэр
|
Тавигдах шаардлага
|
Тоо ширхэг
|
Холбоо барих утас, хаяг
|
|
1
|
Нойрсуулагч сувилагч
|
Сувилах лицензтэй, мэдээгүйжүүлгийн курс төгссөн
|
1
|
88302882,
Төв аймгийн нэгдсэн эмнэлэг Хүний нөөцийн менежер
|
|
2
|
Ерөнхий мэргэжлийн сувилагч
|
Сувилах
лицензтэй ерөнхий мэргэжлийн сувилагч
|
7
|
|
|
3
|
Хагалгааны сувилагч
|
Сувилах лицензтэй,
хагалгааны курс төгссөн
|
1
|
|
|
3
|
Лаборант
|
Лаборант мэргэжилтэй байх
|
1
|
|
|
4
|
Хүүхдийн сувилагч
|
Сувилах
лицензтэй ерөнхий мэргэжлийн сувилагч, хүүхдийн курс төгссөн
|
1
|
|
|
5
|
103-эмч
|
Ерөнхий
мэргэжлийн эмч лицензтэй, 1 ба түүнээс дээш жил ажиллаж байх, яаралтай
тусламжаар нарийн мэргэшсэн бол давуу тал болно.
|
|
|
|
Нийт 12
|
||||
Мэдээлэл гаргасан: Хүний нөөцийн менежер Ж.Батгэрэл
2014/10/30
Чанарын өдөрлөг боллоо.
Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас энэ оны 10 сарын 24-нд "Түгээмэл үйлдлийн стандартын мөрдөлтийг сайжруулья" сэдэвт чанарын өдөрлөгийг англи хэл дээр амжилттай зохион байгууллаа.Энэ өдөрлөгт нийт 7 тасгийн 80 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, өөрийн тасгийн чанарын багийн ажил, үйлчлүүлэгчийн амьсгал тоолох стандарт зэргийг англиар ярихын зэрэгцээ англи хэл дээр дуулж, урлагийн тоглолт үзүүлэв.
2014/10/27
Чанарын албаны мэдээлэл
Чанарын албанаас 9, 10 сард хийсэн ажлын тайлан.
1.ЭМ-н сайдтай хийсэн цахим ярилцлаганд чанарын албаны дарга 4 удаа оролцож, мэдээлэл солилцсон.
2.БНХАУ-н Хөх хотын 3 том эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, хамтран ажиллах аялалд оролцсон.
2014/10/08
Ахмадуудаа хүлээн авав.
Ахмадын баярыг тохиолдуулан нэгдсэн эмнэлэг ахмадуудаа хүлээн авч баярлуулав. Энд дарж сонирхоно уу
2014/10/07
2014 оны 3-р улирлын төсвийн гүйцэтгэл
2014 оны 3-р улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг энд дарж харна уу
2014/09/19
Нүүдлийн амбулатори ажиллаж байна.
Засгийн газрын 2001 оны 06 сарын 29-ны өдрийн 144
дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн
нүүдлийн
Хүүхдийн тасгийн засвар
ЭМЯ-наас 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай
холбогдуулан "Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний орчинг
эрүүл аюулгүй болгохын төлөө хамтдаа"
2014/07/29
Чанарын албаны мэдээлэл
Чанарын албанаас 7 сарын 20-с 29 өдрүүдэд хийсэн ажлын мэдээлэл.
1. Мэдрэл, хүүхэд, халдварт, сүрьеэ, амбулаторийн 67 үйлчүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авав.
2.Амбулаторит 7 сарын 28,29-ний өдрүүдэд ажиллаж, 12 үйлчлүүлэгчдэд лавлагаа, мэдээлэл өгөв.
3.3 үйлчлүүлэгчийн санал, хүсэлтийг барагдуулав.
4. Судалгааны дүнг нэгтгэн, дүгнэх ажлын 50%-г гүйцэтгэв.
5.ЭМГ-н мэргэжилтнүүдээс судалгааны аргачлалын талаар зөвөлгөө авч, мэдээлэл солилцов.
Чанарын алба.

2014/07/22
чанарын албаны мэдээлэл
Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 7 сарын 1-с 20 -ны өдрүүдэд хийсэн ажлын мэдээлэл.
1.250 ажилтнаас сэтгэл ханамжийн судалгаа авч, нэгтгэн дүгнэж, дүнг удирдлагад өргөн барив.
2.Үйлчлүүлэгчдийн 6 сарын сэтгэл ханамжийн судалгааг 100 үйлчлүүлэгчээс авч, дүнг нэгтгэн, мэдээллэв.
3.Үйлчлүүлэгчдийн эхний 6 сарын сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн, НДГ, ЭМГ-т мэдээллэв.
4.Дотор, Мэдрэл, УСЗЭ-ний тасгуудын чанарын багийн ажилд хяналт хийж, 45 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авав.
5.Ажиллагсдын сэтгэл ханамжийн судалгаа болон үйлчүүлэгчдийн санал хүсэлтийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гарган, холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэв.
6:Хариуцсан ажилдаа зүтгэл гарган, үйлчлүүлэгчээс олон талархал хүлээсэн хүүхдийн тасгийн үйлчлэгч Б.Байгалмааг аймгийн телевизийн хүндтэй зочны ярилцлагад оролцуулан , ажлын үр дүнг сурталчилан, урам хайрлав.
Д.Батнасан.

2014/07/02
Чанарын мэдээлэл
Нэгдсэн Эмнэлгийн чанарын албанаас 6 сарын 23-с 7 сарын 1 өдрүүдэд хийсэн ажлын мэдээлэл.
1.Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжлтнүүдийн "Элэгний хавдрыг эрт оношлох" теле ярилцлаганд оров.
2.ЭМЯ-ны эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаархи долоо хоногийн ажлын дүнгийн теле ярилцлаганд оров.
3.ХАЯТ, яаралтай тусламжийн чиглэлээр 30 эмч, мэргэжилтэн ЭМГ-т 2 өдрийн сургалтанд хамрагдав.
4.200 гаруй ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, дүнг нэгтгэв.
5. Үйлчлүүлэгчдийн 6 сарын сэтгэл ханамжийн судалгааг 100 үйлчлүүлэгчээс авав.
чанарын алба.

Subscribe to:
Posts (Atom)