2011/07/21

Солонгос эмч нар үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж байна

"Эх нутгийн иргэд" ТББ-ын урилгаар БНСУ-ын Кёнхи Их сургуулийн мэргэжлийн эмч нарын баг 2011 оны 7 сарын 21,22,23-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо ажиллаж, иргэд хөдөлмөрчид та бүхэнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх тул өргөнөөр хамрагдана уу. Үзлэг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторит явагдана.
7 сарын 21нд 16.30-19.00
7 сарын 22, 23нд 09.00-19.00 цагуудад үзлэг хийнэ. Үзлэгт хамрагдах хүмүүс үзлэгийн өрөөнүүдээс дугаараа урьдчилж авна.

Үүнд:
Дотор/Сэтгэц мэдрэл 108 тоот/
Эмэгтэйчүүд /Үр хөндөлтийн 202 тоот/
Чих хамар хоолой /Шүдний 205 тоот/
Өрхийн анагаах ухаан /Арьс харшил 107 тоот/
Уламжлалт анагаах ухаан/Ахмадын эмчилгээний өрөө/
Мэдээгүйжүүлэлт /Хавдрын 209 тоот/
Мэс засал/Мэс заслын 109 тоот/
Хүүхэд /Хүүхдийн кабинет/
Эм олголт /Золбоо төв/
ЭХО /ЭХО, ЧХХ/
Рентген /Рентген амралтын 123 тоот/


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.