2011/07/21

Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагаа

Жайка байгууллагын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол улсын Төв аймгийн жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулах төсөл – Жирэмсэн эхчүүдийн цусны даралт ихсэх эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний технологийг шилжүүлэх” ажлыг хэрэгжүүлж, эмч мэргэжилтэн томилон ажиллуулах, дадлагажигч хүлээн авах ажлуудыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг 2010 оноос эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ жил 2 дахь жилдээ явуулж байна.


2010 онд Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, их эмч С.Төгсбаяр Япон улсын Тоттори мужийн Төв эмнэлэгт дадалагажигч эмчээр ажилласан бөгөөд энэ жил нэг эх баригчийн хамт дахин суралцах юм.
Дээрх төслийн хүрээнд 2011 оны 07-р сарын 18-25-ны өдрүүдэд Тоттори мужийн Төв эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн тэргүүлэх эмч Икэно Шинжи, эх барих эмч Иино Аяако, Гадаад харилцааны хэлтсийн Зүүн азийн салбарын ажилтан Канэда Такэши, С.Цэрэндолгор нар Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, ЭХО оношлогооны зөвлөмж өгөх, санал солилцох, дадлагажигчаар ажиллах эх барих эмчийн сонгон шалгаруулалт зэрэг олон үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулж байна.


0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.