2011/07/21

Япон улсын Тоттори мужийн хамтын ажиллагаа

Манай аймаг Япон улсын Тоттори мужтай 1997 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд ирэх жил хамтын ажиллагааны 15 жилийн ой болох юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны их эмч Б.Дэлгэрцогт, мэдрэлийн зөвлөх, их эмч Бямбажав нар тус бүр 10 сар, төрөх тасгийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Төгсбаяр 1 сарын хугацааагаар Тоттори мужийн эмнэлгүүдэд дадлагажигч эмчээр ажиллаж, суралцаад ирсэн билээ.
Цаашид энэ хамтын ажиллагаа нь улам өргөжиж, 2011 онд Тоттори мужийн Төв эмнэлэгт 1 их эмч, 1 эх баригч бага эмчийн хамт дадлагажигчаар авч ажилуулахаар боллоо.



0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.