2019/06/11

ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЧАНАРЫН АЛБАНААС 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР АШМАЯГТЫН ХӨТЛӨЛТӨНД ХИЙСЭН ӨДӨР ТУТМЫН ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН


Батлагдсан өдөр тутмын хяналтын хуваарийн  дагуу 2019 оны хагас жилийн байдлаар хэвтэн эмчлүүлэх 9 тасаг, өдрийн эмчилгээний өвчний түүх, яаралтай тумламжийн хуудас, түргэн тусламжийн хуудсанд өдөр бүр хяналт үнэлгээ хийж, алдаа зөрчлийг тухай бүрт нь холбогдох эмч мэргэжилтнүүдэд мэдээлж  зөвлөж, зөрчлийг арилгуулж ажилласан.Үүнд:

2019 оны хагас жилийн байдлаар нийт 1526 өвчний түүхэнд хяналт хийхэд 163 зөрчил буюу 10,7%-д, яаралтай тусламжийн хуудас-527/27 буюу 5%, түргэн тусламжийн хуудас-336/40 буюу 12%-д, төрөлтийн түүх-163/7 буюу 4%, нярайн түүх-67/1 буюу 1,5%-д зөрчил илэрсэн байна.  Өдөр тутмын явцын хяналт хийж 2619 анхан шатны маягтын  бичилтийг 76 үзүүлэлтээр хянасан. 53 чиглэлийн  238/9%-д алдаа/зөрчил илрүүлж, эмч нарын 6 удаагийн ярианд давхардсан тоогоор /нэг удаад 286 эмч, мэргэжилтнүүдэд зөвлөмжийг өгсөн. 
Өмнөх онтой харьцуулахад нийт 2018 онд 2879 анхан шатны маягт хянаж байсан бол 2019 онд 2619 болж 257 анхан шатны маягтаар буурсан. 74 чиглэлийн 427 алдаа/зөрчил бүртгэгдэж байсан бол энэ онд 58 чиглэлийн 238 алдаа зөрчил бүртгэгдэж зөрчил гарч байгаа чиглэл 16-аар буюу 21%-р, алдаа/зөрчил 189-өөр буюу 44%-иар буурсан амжилт гаргасан байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.