2019/07/02

ТАСАГ НЭГЖҮҮДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР САЙЖРУУЛАХААР 2019 ОНД ХИЙГДСЭН АЖЛУУД


1.    АНЭ –ийн эмнэлзүйн нэгдсэн лабораторид  MNS ISO 15159:2015 стандартын дагуу Лабораторийн чанар ба чадавхид тавигдах шаардлагыг хангаж байгаа байдалд СХЗГ-ын дэд даргын А/06 тоот тушаалаар ажлын нэсэг ирж үнэлгээ хийсэн. Үнэлгээний дүнгээс нийт 21 үл тохирол илрэн, илэрсэн зөрчлийг арилгах
3 сарын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд MNS ISO 15189:2015 олон улсын итгэмжлэлийг улсын хэмжээний 320 гаруй лабораториос 10 дахь лаборатори, аймаг орон нутгаас анхдагч лаборатори болж Төв аймгийн эмнэл зүй эмгэг судлалын нэгдсэн лаборатори амжилттай хамгааллаа.
      Ganbaatar Solongo-н зураг. Ganbaatar Solongo-н зураг.
2.    Үйлчлүүлэгчдэд ая тухтай эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Амбулаторийн тасгийн их засварын ажлыг ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 180,0 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.
      https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/47396843_2154264104889209_8695948171710300160_n.jpg?_nc_cat=106&_nc_ht=scontent.fuln5-1.fna&oh=d1ecdb9c3ffd928121a09cb1ce80084c&oe=5C63FE03
3.    Алслагдсан сумдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Глобаль сангийн санхүүжилтаар 168,0 сая төгрөгний үнэ бүхий зөөврийн рентген аппараар хангасан.
     Oyunaa Orosoo-н зураг.   Oyunaa Orosoo-н зураг.
4.    Амбулаторийн тасагт 4D эхо аппаратаар хангагдаж эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, ачааллыг 2 дахин бууруулж ажиллаж байна.
5.    Төрөх тасагт дутуу нярайн CPAP аппаратыг нийлүүлэгдснээр дутуу нярай, амьсгал гачаалт хам шинжтэй нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирлаа.
         
6.    Нэгдсэн эмнэлэгт нярайн муляжаар хангагдсанаар интубацийн гуурс тавих дадлага сургуулилт хийн, эмч, эмнэлгийн ажиллагсдын мэдлэг нэмэгдэж, яаралтай тусламжийг цаг алдалгүй чанартай үзүүлэх боломж нэмэгдлээ.
     
7.    Мэс заслын тасгийн ариутгалын хэсэгт газын ариутгалын тоног төхөөрөмжийг 68 сая төгрөгөөр шинээр суурилууллаа.
  
8.    Шүдний 1-р кабинетэд АЗДТГ-аас 16,0 сая төгрөгний үнэ бүхий шүдний аппарат, суудал, холбогдох багаж тоног төхөөрөмжөөр хангасан.
9.    НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Өсвөр үеийн кабинет”-ийг 12 сая төгрөгний төсөл бичин, стандартын дагуу тохижуулан, ажиллаж эхэлсэн.
 
10. АЗДаргын санхүүжилтээр 40,0 сая төгрөгний үнэ бүхий фургон автомашин олгосноор эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд бүр, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэх боломжоор хангасан.
11. Шүдний 1-р кабинетэд АЗДТГ-аас 16,0 сая төгрөгний үнэ бүхий шүдний аппарат, суудал, холбогдох багаж тоног төхөөрөмжөөр хангасан.
12. БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангаас шүдний нарийн
мэргэжлийн эмч нар, тоног төхөөрөмжийн инженер, сайн дурын ажилтнууд, орчуулагч нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг 2019 оны 07 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд манай эмнэлэгт ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд шүдний эмчилгээний сандал-2, эхо, эмнэлгийн бусад хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлж, АНЭ, Солонгос эмч нар хамтран Зуунмод сумын зорилтот өрхийн 223 хүүхдэд шүдний үзлэг оношилгоо, эмчилгээ, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулсан.
  
13. НҮБ-ын хүн амын сангаас Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
зайнаас тэгш, хүртээмжтэй, шуурхай, хугацаа алдахгүй үзүүлэх зорилгоор цахимаар зөвлөгөө авах өрөөг төрөх тасагт тохижуулан суурилуулсанаас хойш нийт 4 удаагийн телемедицины зөвлөгөө аван ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нярайн муляж, камер нийт 47 сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангасан.
14. Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу, аюулгүй
ээлтэй орчинд үзүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн ДОХ/БЗДХ-ын хэсэг, 2019 оны 8, 9 сард төрөх болон УСЗЭ-ний тасагт засвар үйлчилгээг хийж, өвчтнийг цэвэр, аюулгүй орчинд тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцлөөр хангасан.
15.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмчилгээний хоолны хэсгийн барилгын их
засварт 68,5 сая төгрөгийг шийдвэрлүүлэн, засварын ажлыг хийж 2019 оны 12 дугаар сараас үйл ажиллагаа хийж дуусган, хэвтэн эмчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хоол үйлдвэрлэл явуулж эхлээд байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.