2019/07/24

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр “Өсвөр насны эрүүл мэнд” сургалтыг зохион байгууллаа.


Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
Өсвөр үеийнхэн, залуучуудын эрүүл амьдрах хөгжих орчин  нөхцөл бүрдүүлэх эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт арга зүйн ажлыг зохион байгууллаа. Үүнд МСҮТ,
4,5-р сургуулийн нийт 265 сурагч болон оюутнуудад Өсвөр насны эрүүл мэнд”,”Осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх нь” cэдвүүдээр сургалт явуулсан. Мөн сурагчдын дунд асуулт,хариултын тэмцээн зохион байгуулж шагнаж урамшуулсан. Зуунмод, Эрдэнэ, Заамар сумуудын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд өсвөр үе залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг үе тэнгийхнээр нь дамжуулан хүргэх зорилгоор сум тус бүр 20 нийт 60 оюутан, сурагчийг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Төрөлжсөн мэргэжлийн эмч нартай хамтарч 49 өсвөр насны хүүхдийг нарийн мэргэжлийн эмч рүү илгээж шаардлагатай шинжилгээ эмчилгээнд хамруулсан.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.