2019/07/03

“ЦУСААР ДАМЖИХ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” ЧАНАРЫН ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН


Нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас “Цусаар дамжих халдвараас сэргийлье” сэдэвт чанар сайжруулах сарын аяныг 12 тасаг, нэгжийн дунд зарлан 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, энэхүү аяны өдөрлөгийг 06 сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн алсын зайн оношилгооны танхимд
зохион байгууллаа. Уг аяны хүрээнд:
1.    Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор
нийт 6 удаагийн сургалтыг ХӨСҮТ болон Нэгдсэн эмнэлгийн халдвар судлагч эмч, ХДХВ/БЗДХ-ийн эмч нартай хамтран чанарын албанаас зохион байгуулан, давхардсан тоогоор 286 хүн хамрагдсан байна.       Аяны хүрээнд сургалтын өмнөх болон дараах сорилыг нийт 82 эмч, эмнэлгийн ажиллагсдаас авч дүгнэлээ. Сургалтын өмнөх сорилд 0%-1, 25%-10, 50%-16, 75%-21, 100%-6 ажиллагсад үнэлэгдэж дунджаар 60,8%-тай байсан. Сургалтын дараах сорил дунджаар                 80,2%-тай үнэлэгдэн, мэдлэгийн түвшин 19,4%-аар ахисан амжилттай байна.
2.       2019 оны хуваарьт урьдчилан сэргийлэх үзлэгт 252 эмч, ажиллагсад
хамрагдахаас 169 буюу 75,96% хамрагдсан.                                    
3.       Чанарын албанаас тасаг, нэгжийн өртөлтийн дараах сэргийлэлт болон
биологийн шингэн асгарсан үед авах арга хэмжээний цомгийн бэлэн байдалд   ЭМС-ын 186, 187, 288 тоот тушаалын дагуу тусгай боловсруулсан асуумжийн дагуу хяналт хийхэд тасгуудын дундаж  91,6%-тай үнэлэгдлээ.
4.    Чанарын өдөрлөгт тасгууд шинээр хийсэн ажлуудыг танилцуулан, бие
биенээсээ туршлага судлан ажиллалаа.
   Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зарласан сарын аяны хүрээнд зохион байгуулсан ажлаараа тэргүүлсэн тасаг, нэгжийг шагнаж урамшуулсан. Үүнд: амбулаторийн тасаг 1-р байр, төрөх тасаг 2-р байр, уламжлалт сэргээн засах эмчилгээ тасаг 3-р байрыг эзэлсэн.
     
Үр дүн: Сарын аяны хугацаанд 12 тасаг нэгжийн дунд зарлаж тасаг нэгжүүд чанар сайжруулах ажлуудыг төлөвлөн 1,8 сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн эмнэлгийн захиргаанаас эмчилгээний 12 тасагт аюулгүй хайрцагны гадна талын циллодон хайрцаг болон гар ариутгалын диспансер 2 ширхгийг нийт 804,000 төгрөгөөр авч, нийт 2,6 сая төгрөгийг чанарын аяны хүрээнд зарцуулсан байна.








0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.