2011/10/31

Захиргаа аж ахуйн тасгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Улс тунхагласны 87 жилийн ойг угтаж АНЭ-ийн ЗАА-н тасгийн албадуудын дунд зохион явуулсан шилжин явах цомын төлөөх 4 төрөлт тэмцээн 2011.10.29-нд амжилттай болж өнгөрлөө.Тэмцээнд Удирдлага санхүүгийн алба, Статистик Мэдээлэл Технологи-Эмийн алба, Эмчилгээний хэсэг, Үйлчилгээ АА-н алба, Авто үйлчилгээний хэсэг гэсэн албадууд оролцсоноос Гар бөмбөгийн тэмцээний Тэргүүн байрыг Статистик Мэдээлэл Технологи-Эмийн алба, Үйлчилгээ аж ахуйн алба хүртэж, 100 буудалт даамны Тэргүүн байрыг эрэгтэй төрөлд СМТА-ны статистикч эмч С.Лхагва, эмэгтэй төрөлд СМТА-ны дарга Д.Дашмаа тус тус эзэллээ. Харин ширээний теннисний тэмцээний эрэгтэй төрөлд Удирдлага санхүүгийн албаны тархвар судлаач эмч Б.Батхуяг, эмэгтэй төрөлд Чанарын албаны дарга Н.Ганцэцэг нар тэргүүлсэн юм. Дартсын тэмцээнд Үйлчилгээ АА-н алба амжилттай оролцлоо. Онооны нийлбэр дүнгээр СМТА-Эмийн алба тэргүүлж цомын эзнээр тодорлоо.

2011/10/28

Нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанаас

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заагдсан “Нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 6-н зорилт 24 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлснээр хэрэгжилт 91,5% хувьтай байна. Эхний 9 сарын байдлаар сургалтанд 4943 хүн, сурталчилгаанд 14448 эмч ажиллагсад, иргэд үйлчлүүлэгч, ЕБС-н 425 сурагчид нийт 19225 хүн хамрагдсан. ЭМСургагч багш бэлдэх сургалтыг 2,3,4-р саруудад зохион байгуулж 12 байгууллага ААН-д сургагч багш бэлтгэж 480 гаруй ажилтан албан хаагчидад НЭМ-н чиглэлээр мэдлэг олголоо.

Эрүүл амьдарч, урт наслахын цувралаас

Эрүүл амьдралын хэв маягыг хэрэгжүүлснээр “Эрүүл эрч хүч, өвчингүй урт удаан” амьдрах итгэл найдварыг өөртөө бий болгож чадна.
1.Тамхи хэзээ ч бүү тат. Хэрэв татдаг бол тамхинаас хурдан гар.
2.Биеийн жингийн индексийг 25-с хэтрүүлэхгүй бай./Биеийн жингийн индекс гэдэг нь биеийн жинг биеийн өндрийн квадратад харьцуулсан харьцаа юм. Жишээ нь: 54 кг биеийн жинтэй, 170 см өндөртэй хүний биеийн жингийн индекс нь 54/1,*1,7=18,6 байна.

2011/10/27

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүрэлцэн ирлээ.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011.10.23-нд Нэгдсэн эмнэлэгт хүрэлцэн ирж эмч ажиллагсадтай уулзаж эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж одоо тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.Мөн амжилттай ажиллаж буй албан хаагч нарт шагнал гардуулсан юм.

Өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭХ-оос жил бүр зохион байгуулдаг "Ажилчдын өрхийн үйлдвэрийг сурталчилах" өдөрлөг 2011 оны 10 сарын 25-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт тасаг албадууд өөрсдийн ур чадвараа шингээн хийсэн бүтээлүүдээ дэлгэн сурталчилж уралдсан юм. Өдөрлөгийн тэргүүн байрыг АНЭ-ийн Төрөх тасаг эзэлж, удаах байранд Амбулатори тасаг, "Шинэлэг шилдэг бүтээгдэхүүн"-ээр Эмчилгээний хоолны хэсгийн бүтээгдэхүүн Цэлцэгнүүр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Жил ирэх тусам өдөрлөгийн цар хүрээ, чанар чансаа нэмэгдэж буй нь сайшаалтай юм.

Ур чадварын тэмцээнд аваргаллаа.

Аймгийн эрүүл мэндийн газраас Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд зарласан ”Эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг дэмжих” 2 дахь кампанит ажлын хүрээнд АНЭ, сумдын эмнэлгийн тогооч нарын дунд зохион явуулсан "Эмчилгээний хоол" сэдэвт ур чадварын тэмцээнийг 2011.10.06-нд Эрүүл мэндийн газар дээр маш амжилттай зохион байгууллаа.Уг тэмцээнд манай Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээний хоолны хэсгийн 4 тогооч ур чадвараа сорин оролцож тогооч Ж.Цэрмаа тэргүүн байр эзэлж мөнгөн шагналаар шагнуулж, тогооч Ц.Цэенпагма, Д.Оюун, Д.Баттуяа нар тусгай байранд шалгарч дурсгалын зүйлээр шагнууллаа. Мөн энэ үеэр Монголын тогооч нарын холбооны шүүгч Буяндэлгэр ирж шүүн манай тогооч Д.Оюуныг "Тогоочийн алдар" одонгоор шагналаа.

Төвийн бүсийн тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын тогооч нарын холбоо хамтран бүсийн аварга шалгаруулах тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил төвийн бүсийг хамарсан уралдаан 2011.10.15-нд манай аймагт боллоо.Уралдаанд Төв, Орхон, Булган, Хөвсгөл гэсэн 4 аймгийн 16 тогооч нар ур чадвараа сорин оролцлоо.Тэмцээн нийт 5 төрлөөр явагдаж тэргүүн байрыг манай Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээний хоолны хэсгийн тогооч Ж.Цэрмаа эзэлж амжилттай оролцон аймаг болон байгууллагынхаа нэрийг мандууллаа. Мөн манай тогооч Д.Баттуяа тусгай байр эзэлж "Тэргүүний залуу тогооч" тэмдэгээр шагнууллаа. 2009 онд энэ тэмцээн Булган аймагт зохион байгуулагдахад манай тогооч Ж.Цэрмаа мөнгөн медаль хүртэж байсан юм.

Спортын 4 төрөлтийн тэмцээнд АНЭ-ийн баг тамирчид багаараа III байр эзэллээ

Төв аймгийн албан байгууллагуудын дунд зохион байгуулагдсан "Эрүүл зохистой хооллолт, идэвхитай хөдөлгөөн" уриан доор явагдсан спортын 4 төрөлтийн тэмцээнд АНЭ-ийн баг тамирчид амжилттай оролцож Б.Жавхлан ахлагчтай эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг, Занабазар ахлагчтай ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй холимог баг тус тус II байр эзэлж мөнгөн медаль хүртсэн ба багийн дүнгээр III байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүд ирж үзлэг шинжилгээ хийлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболдын дэмжлэгтэйгээр Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүд 2011 оны 09 сарын 12-ны өдөр манай эмнэлэгт ирж үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийлээ.

2011/10/18

Сэргээн засах эмчилгээний тасаг шинээр нээгдлээ

Сэргээн засах эмчилгээний тасаг шинээр нээгдэн, доорх чиглэлээр амбулатори болон хэвтэн эмчлүүлэгчдэд үйлчилж байна.
  • Цахилгаан эмчилгээ
  • Соронзон эмчилгээ
  • Гэрлийн эмчилгээ
  • Дулааны эмчилгээ
  • Усан эмчилгээ
  • Лазер эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Бариа засал
  • Зүү төөнө засал
Урьдчилан сэргийлэх болон эмчлүүлэх зорилгоор өргөнөөр үйлчлүүлнэ үү.

2011/10/17

Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

2011 оны 10-р сарын 03, Даваа гариг, 15:39

АХБ-ны дэмжлэгээр хэрэгжиж байгаа ЭМСХХ-3 төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт “Мэдээллийн технологийн хөгжлийг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулахад ашиглах нь”, болон “Эрүүл мэндийн эдийн засгийн нэгж байгуулах замаар эрүүл мэндийн үндэсний тооцоо хийх чадавхийг бэхжүүлэх” гэсэн 2 дэд төсөл хэрэгжүүлэхээр 2011 оны 10-р сарын 3нд ЭМЯ дээр Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.

2011/10/01

Facebook хуудастай боллоо

Манай эмнэлэг Facebook сайт дээр өөрийн гэсэн хуудастай боллоо. Та бүхэн манай facebook page-тэй энд дарж танилцана уу.

2011/09/01

ЭТКорпусын СДМэргэжилтэн аймгийн НЭ-т хоёр жил ажиллахаар боллоо.


МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ

Төрийн албаны Үндэсний анхдугаар чуулганаар батлав.

НЭГ. МЭДЛЭГИЙГ ЭРХЭМЛЭНЭ Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.
ХОЁР. ЧАДВАРЫГ ЭРХЭМЛЭНЭ Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг чадамгай эзэмшиж, ажил үүргээ чадварлаг, үр бүтээлтэй гүйцэтгэнэ.
ГУРАВ. ХУУЛЬ ЁСЫГ ЭРХЭМЛЭНЭ Үндсэн хууль, бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийг үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.
ДӨРӨВ. ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭНЭ Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албаны соёл, ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг сахин биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.
ТАВ. ШУДАРГА ЁСЫГ ЭРХЭМЛЭНЭ Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана.
ЗУРГАА. СОЁЛТОЙ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭНЭ Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыгбайнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд ницүүлж ажиллана.
ДОЛОО. ҮНЭНЧ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭНЭ Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.
НАЙМ. ШУУРХАЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭНЭ Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжит хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.
ЕС. ХАРИУЦЛАГА, ИЛ ТОД БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭНЭ Албан ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.
“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” Үндэсний чуулганд оролцогчид 2011 оны зургаадугаар сарын 23-ны өдөр

Авралын арми


2011/08/15

Хамт олноороо цэвэр агаарт цэнгэн баяраа тэмдэглэлээ.


БНСУлсын Гангвон мужийн Чүнчон хотын Халлимын их сургуулийн багш оюутнууд аймгийн Нэгдсэн эмнэлэгт

БНСУлсын Гангвон /манай аймгийн харилцаат/ мужийн Чүнчон хотын Халлимын их сургуулийн багш оюутнууд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 08 дугаар сарын 04, 05, 06-ны өдрүүдэд ажиллаж, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үзлэг, оношлогоо хийж, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаа.

2011/08/04

Монголд анх удаа робот хагалгаа хийнэ

Манай улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаагаа робот хагалгаа хийхээр боллоо. Робот хагалгаа гэдэг нь хүний нүднээс 18 дахин хурц нарийн хардаг хамгийн сүүлийн үеийн өндөр дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эмчийн гар оролцохгүйгээр алсын зайнаас хагалгаа хийхийг хэлдэг аж.